“Монголын Худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос тэдний эрх ашгийг зөрчин, ажилгүй болгож байгаа тул тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” батлагдтал ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн хийхгүй гэж Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга О.Амарсайхан нар амласан гэнэ.
Хэвлэлийн хурлын үеэр тэд мэдэгдэхдээ “Эрх мэдэлтнүүд төрийн өмч болон аж ахуй нэгжүүдийн давуу эрх, газын бизнесээ өргөжүүлэхийн тулд саад болсон олон мянган худалдаачдыг зайлуулахаар улайрч байгаа энэхүү уваагүй үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Төр засгийн зүгээс ажлын байраар хангах чадваргүйгээс бид өөрсдийн бололцоогоор хөдөлмөр эрхэлж байгаа. Маргаашийн дотор дорвитой хариу өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.