ОХУ-ын иргэн их хэмжээний алмаз чулууг Монгол улс руу нэвтрүүлэх зорилготойгоор авч яваад Оросын автозамын Хиагт боомт дээр энэ сарын эхээр саатуулагджээ. ОХУ-ын Сахагийн БНУ-д оршин суудаг уг этгээд нэг сая гаруй рубльтэй дүйцэх хэмжээний 184 ширхэг алмаз эрдэнийг холбогдох бичиг баримтгүйгээр тээвэрлэж явсныг холбогдох албаныхан тогтоосон байна. ОХУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан дээрх алмазыг автомашины уг иргэний тээшнээс илрүүлсэнийг Дорнод Сибирийн Тээврийн мөрдөн шалгах удирдах газар вэб сайтаараа дамжуулан өчигдөр мэдээллээ.