Дорно дахины эдийн засгийн IV форумын нээлтийн өмнө Оросын алмаз олборлон боловсруулах хамгийн том аж ахуйн нэгж Алроз компанийн ерөнхий захирал Сергей Иванов Синьхуа агентлагт ярилцлага өглөө. Тэрээр “Хятадын үнэт эдлэлийн зах зээл хурдтай хөгжихийн хэрээр, хятадын хэрэглэгчдийн дунд алмазын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Бид үүнийг боломж болгон Хятадын илүү олон түнштэй урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсч байна.
Манай компани Хятадын үнэт эдлэлийн зургаан том борлуулагчтай урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. 2017 онд Хятадад урт хугацааны гэрээний дагуу тохиролцсон худалдааны хэмжээ 2016 оны мөн үеэс 18 хувиар өслөө. Бид оросын чанар сайтай алмаз, уран нарийн гар урлалаа авч очин, Хятадын илүү олон түнштэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг хүсч байна” гэв.
Алроз бол алмаз олборлон боловсруулах дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанинийн Орос дахь уурхайн баялгийн нөөц 650 сая каратад хүрчээ. Дэлхийн энэ төрлийн уурхайн баялгийн нөөц 1 тэрбум 170 сая карат байдаг юм.