Бороо хур шиврэн дусалсан энэ өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатарын талбай дээр элэгний хепатитийн шинжилгээ, оношилгоог иргэдэд үнэ төлбөргүй хийж үйлчиллээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэлд байгаль эхээс ч гэх үү, байгууламжаас болсон ч гэх үү гэнэтийн бэлэг барив. Бэлэг ч гэж дээ, барьц алдуулсан явдал тохиов.
Мэдээж бороотой байсан хойно саравчтай тайз засахаас аргагүй. Харин саравчинд тунасан борооны ус салхинд долгиотон асгарсан бололтой. Гэвч Г.Сарангэрэл сайд саадыг даван санасан бодсоноо, төлөвлөж бэлдсэнээ, хэлэх гэсэн үгээ гүйцээж яриагаа өндөрлүүлэв.
Саравчны усанд норохын зовлонг сайн мэддэг, ойлгодог хүмүүс бол Нарантуул худалдааны төвийнхөн ба тус төвөөр үйлчлүүлэгч иргэд билээ. Тэд үүнийг харсан л байх. Харин хараад юу гэж хэлэх байсан бол?