МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд 52.8 хувийн ирцтэй эхлээд байна. Тус намын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээж, бага хурлын даргаар Ө.Энхтүвшин, орлогчоор Г.Хэрлэнчулууныг сонголоо. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам, эвслийг бүртгэж, батламж олгох юм. Тиймээс МАН-ын Бага хурлыг даргалагч Ө.Энхтүвшин өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ гэснийг гишүүд дэмжив. Үүнд:
1. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх
2. Нэр дэвшүүлэх журам батлах тухай гэсэн хоёр асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм байна.