УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнөө өглөө 09.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай болно.
Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 26-нд болсон бөгөөд Д.Мурат, хохирогч Д.Бахытгүл нар өөрийн биеэр оролцсон юм. Өнөөдөр ч гэсэн тэд шүүх хуралдаа оролцох юм байна.
УИХ-ын гишүүн Д.Муратад ЭХ-ийн 11,6 дугаар зүйлд зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа юм. Ингээд өнөөдрийн шүүх хурлаар ямар шийдвэр гаргахыг эргэн мэдээлэх болно.