Д.Мурат, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузаг нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхлэн хаалттай хэлэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ. Харин хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6 сая 539 мянган 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.