СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.Галын улмаас гэрт байсан хоёр болон гурав настай хоёр хүүхэд амиа алдсан байна.Одоогийн байдлаар хэргийг схд-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг онцгой байдлын газраас тогтоохоор ажиллаж байгаа аж.Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг албаныхан анхааруулж байна.