Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс хамтран “Явган эргүүлийн баг” аяныг 2018 оны 12 сарын 3-аас 2019 оны 3 дугаар сарын 30-ныг дуустал 4 сарын хугацаанд зохион байгуулахаар болж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.
Аяны хүрээнд 32 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлүүдийн дунд болзолт уралдаан зарлаж, гэмт хэргийн гаралт буурсан, тодорхой үр дүнтэй, бодит ажил хийсэн хороод, ажилтан алба хаагчдыг шалгаруулан урамшуулах юм.
Өнөөдөр болсон нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, ИТХ-ын Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүд болох Н.Мөнхбаатар, дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга нар, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нар нийт 100 гаруй хүн оролцлоо.