УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр гараад байгаа билээ. УБТЗ-ын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Д.Жигжиднямаа дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, энэ бол ташаа мэдээлэл байна. Одоогоор Д.Жигжиднямаа дарга осолдсон вагоны асуудлыг цэгцлэх ажлыг удирдаж байна” гэсэн мэдээлэл өглөө. Харин олон нийтийн дунд “УБТЗ” ын харьяа төмөр замд том хэмжээний осол аваар гарсан болон мөн ЗТХЯ-нд дээр хүний амь нас хохирсон зэрэг ноцтой асуудлууд гарчихаад байхад Д.Жигжиднямаа гэдэг энэ хүн ч гэсэн сайн дураараа огцох ёстой гэсэн сэтгэгдэл хүчтэй давалгаалж байна.