2018 оны наймдугаар сарын 18-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-д “Япон поп соёлын өдөрлөг – 2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Японы соёлыг сонирхогчдын холбоо хамтран уг арга хэмжээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохиох юм. Тус өдөрлөгт Япон косплэй болон Япон дууны тэмцээн болдог бөгөөд шилдэг 5 оролцогч JENESYS хөтөлбөрийн хүрээнд Япон улсаар 7 хоног аялах эрхийн эзэн болно.