АНУ-ын Колорадо мужийн нэгэн иргэн жирэмсэн эхнэр, 2 бяцхан охиноо хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна. Цагдаагийхан түүний эхнэр 3 сартай жирэмсэн Шананн Уотс болон гурван настай Селеста, дөрвөн настай Белла нарыг Денвер хотын хойд зүгээс 35 миллийн зайд орших Фредерик хотод ор сураггүй алга болсныг тогтоосон бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт тэдний цогсыг тус хотоос холгүйхэн газраас олсон байна.
Одоогоор тэдний үхэлд түүний нөхөр Крис Уоттсийг сэжиглэн баривчлаад байгаа бөгөөд тэрээр эхнэр болон охидынхоо цогцсыг өөрийн ажилладаг нефтийн компаниас холгүй байх гүнийн худгийн хажууд булсан нь тогтоогдоод байгаа ажээ. Одоогийн байдлаар уг хэргийг Колорадо мужийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Энэхүү аймшигт хэрэг энэ сарын 13-нд гарчээ.