Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Өчигдөр гаргасан намуудын мэдэгдлээс харахад МАХН, МҮАН, ИЗНН, МНН нь Үндсэн хуулийн цэц мэт хууль, шүүхийн байгууллагынхныг ашиглан МАН болон АН нөхөн сонгууль болгохгүй хэмээн улайран зүтгэж байгаа хэмээн үзэж байгаа юм. Ямартай ч тэдний эргэлзэж буй энэ асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц хэлэлцэж дүгнэх нь ээ.