Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн 18 дахь удаагийн наадмын 50 метрийн хийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа түрүүлсэн бол Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртжээ. Энэ удаад түрүүлсэн Г.Нандинзаяа Азийн наадмын рекорд амжилтыг 458.8 оноогоор тогтоон аваргалсан юм. Харин мөнгөн медаль хүртсэн Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медальт хүртсэн байна.
Манай улсын хоёр тамирчин урьдчилсан буудлагад 10-аас дотогш буудан бусад тамирчдаас онцгой байж шигшээ буудлагад шалгаран үлдсэн билээ. Харин хүрэл медалийг Ираны тамирчин Жамбозорг Малагха хүртжээ.