Казахстан улс руу зорчиж явсан Монголын 16 иргэн ОХУ-ын нутаг дэвсгэрт авто машины осолд оржээ. Алтайн БНУ-д буюу ОХУ-ын Европын бүсийг Алс Дорнодтой холбодог Р-256-р авто замд Hyundai Istana машинаар зорчиж яваад машин нь удирдлагаа алдаж замын 662 км-т осолдсон байна. Ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртжээ.