БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 9 орны нийт 200 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.
Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн 9 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт оржээ.
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо)