“Жакарта-Палембан-2018” Азийн наадмын 11 дэх өдөр /2018.08.29/ өндөрлөж, жүдо, танхимын дугуй, ширээний теннис, кураш, бокс, софт теннис, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцлоо. Өчигдөр болсон тоглолтын үр дүнг танилцуулж байна.
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал мөнгөн медаль, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.
Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан. Наймдугаар сарын 31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчинтай тоглоно.
ТАНХИМЫН ДУГУЙ
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:
Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Холимог багийн төрөл:
М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.
КУРАШ
Эмэгтэйчүүдийн -63кг:
Б.Баасанжаргал-мөнгөн медаль хүртсэн
Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
Эрэгтэйчүүдийн -81кг:
Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
М.Дагвадорж – Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
БОКС
Эрэгтэйчүүдийн 64кг:
Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан.
Эрэгтэйчүүдийн 56кг:
Х.Энх-Амар – Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.
Эмэгтэйчүүдийн 51кг:
О.Жаргалан – Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.
СОФТ ТЕННИС
Холимог багийн төрөл:
Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй
ХӨНГӨН АТЛЕТИК
Эрэгтэйчүүдийн 1,500м:
Г.Одхүү – XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/
Эх сурвалж: МҮОХ