Хичээлийн шинэ жил маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос боловсролын салбарын тоон мэдээллийг танилцуулжээ.
Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын 1415 байгууллага байдгаас 538 нь хувийн хэвшлийн, 879 нь төрийн өмчит байгууллага байна. Эдгээр байгууллагад нийт 256720 суралцагч хамрагдаж байгаа юм байна.
Мөн ерөнхий боловсролын 798 сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 83 төв, 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг инфографикаас хүлээн авна уу.