Замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орны тоогоор ялган хязгаарладаг. Харин амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор нь хязгаарласан. Учир нь хичээлийн шинэ жил дөхсөнтэй холбоотойгоор нийслэлийг зорих иргэдийн урсгал эрс ихсэж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тиймээс энэ эрчмийг бууруулахаар тийнхүү дугаар хязгаарласан юм.
Тэгвэл энэ амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.