Хятадын хурдны төмөр замын татлагат гүүрийн барилга байгууламжид техникийн бас нэгэн дэвшлийг бий болгож, цагт 250 км хурдтай зорчиж болохуйц байсныг цагт 350 км болгожээ. 2018 оны наймдугаар сарын 31-нд, цагт 350 км хурдтай зорчиж болохуйц дэлхийн хамгийн анхны татлагат гүүр болох Наньчан-Ганьжөү чиглэлийн хурдны төмөр замын Ганьжян гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж дуусгажээ.
Тус гүүр нь 2.156 км урт бөгөөд түүнийг барихад 300 м нийлмэл татлага ашигласан бөгөөд гүүрийн цамхаг 120.6 метр өндөр, цагт 350 км хурдтай зорчих боломжтой байгууламж юм.