Олимп болон дэлхийн долоон удаагийн аварга, хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт болно.
Тус 48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас таван эмэгтэй тамирчин хүч үзнэ. Тодруулбал, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор спортын мастер 65 кг-д Х.Болортуяа нар ирэх долоо хоногт Беларусийн нийслэлийг зорихоор болжээ. Мөн гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, олон улсын шүүгч А.Батмөнх нар зорих юм байна.