АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Хельсинк хотноо хийсэн уулзалтаа түүний амьдрал дахь хамгийн сайн уулзалтуудын нэг болсон гэж мэдэгджээ. Тэрээр энэ баасан гарагт Монтана мужийн Биллингс хотод болсон цуглаан дээр хэлэхдээ: Энэ бүхэн маш сонирхолтой байсан, намайг Умард Солонгосын талыхантай хэлэлцээр хийж байх үед тэд : ”Тэр маш хатуу хүн, тэр маш хатуу хүн” гэж хэлж байсан. Гэхдээ миний хийсэн уулзалтуудаас хамгийн сайн уулзалт нь Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт байсан. Түүнтэй хийх уулзалтын үеэр тэд: Тэр маш сайхан сэтгэлтэй ,тэр маш сайхан сэтгэлтэй гэж байв.
Оросууд намайг тэдэнтэй барилцаж авах нь гэж таамаглаж байсан ч тэдэнтэй хийсэн бидний уулзалт маш сайн болсон” хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн долдугаар сарын 16-нд Финляндын нийслэл
Хельсинк хотноо ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын анхны дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн бөгөөд хоёр улсын удирдагчид хоёр цаг гаруй хэлэлцээр хийн үүний дараа хоёр улсын төлөөлөгчид бүрэн бүрэлдхүүнээрээ үдийн зоог барьж, түүний дараахан сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Уулзалтын эцэст Ерөнхийлөгч Д.Трамп болон В.Путин нар тус хоёр улс харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн билээ.