Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн ослийн дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын 3-7-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ.
Тодруулбал, нийслэлд дөрвөн хүний амь нас, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан бөгөөд осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Мөн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажилалж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн тарваганы мах тээвэрлэж явсан 2 хэргийг тус тус илрүүлэн ажилласан гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.