МУГЖ С.Батсүх, түүний бяцхан шавь Б.Бат-Энэрэл нар “Хаан заяатай орчлон” тоглолтоо энэ сарын 2-нд Өвөрмонголын Баруун Үзэмчин хошуунд тогложээ. Тоглолтын үеэр Баруун Үзэмчин хошууны дуучин н.Эрхэмтогтох, н.Буянаа нар мөн ая дуугаа өргөсөн байна.
Завхан нутгаар овоглодог МУГЖ С.Батсүх, өөрийн шавь Б.Бат-Энэрэлийн хамт энэ оны гуравдугаар сараас Өвөрмонголд аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. Тоглолтын хүрээнд харин энэ удаа Ордос хотын Отогийн өмнөд хошуу, Үүшин, Хангин хошуу, Алшаа аймгийн Алшаа зүүн хошуу, Баруун үзэмчин, Зүүн Үзэмчин хошуу зэрэг нутгаар тоглолтоо үргэлжлүүлэхээр очоод байгаа юм байна.