Энэ сарын нэгнээс цалинг 15 хувиар, 2019 оноос 50 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаагийн тэтгэмж болох 300,000 төгрөгийг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардан энэ сарын 3-ны өдрөөс эхлэн ЕБС болон цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байгаа юм.
Тэгвэл Боловсрол Соёл Шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар /2018.09.11/ улсын хэмжээнд нийт 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байна. Үүнээс 56 нь нийслэлийнх, орон нутагт 12 сургууль байгаагаас Сүхбаатар аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 5 сургуулийн багш нар ажил хаяжээ.
Нийслэлийн есөн дүүргээс сургууль, цэцэрлэгийн ажил хаялт зарлаагүй гурван дүүрэг байгаа ба үүнд Налайх, Багануур, Багахангай дүүрэг багтаж байна.