Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.
Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-ны Бямба гарагт тэмдэглэхээр боллоо.
Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.
Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.
Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЖАГСААЛТ
№ | Худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газрын нэр | Байршил |
1 | Бөмбөгөр-1 худалдааны төв | 2 дугаар хороо |
2 | Бөмбөгөр-2 “Содон” худалдааны төв | 2 дугаар хороо |
3 | Алтжин бөмбөгөр худалдааны төв | 2 дугаар хороо |
4 | Шонхор зах | 11 дүгээр хороо |
5 | Нарантуул-2 худалдааны төв | 12 дугаар хороо |
6 | И-март худалдааны төв | 14 дүгээр хороо |
7 | Нарантуул худалдааны төв | 14 дүгээр хороо |
8 | Дүнжингарав худалдааны төв | 26 дугаар хороо |
9 | Өгөөмөр техникийн зах | 14 дүгээр хороо |
10 | Сандэй плаза худалдааны төв | 14 дүгээр хороо |
11 | Шөнийн зах | 14 дүгээр хороо |
12 | Баянзүрх худалдааны төв | 6 дугаар хороо |
13 | Баянзүрх худалдааны төв-2 | 6 дугаар хороо |
14 | 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр | 10, 11 дүгээр хороо |
15 | Меркури худалдааны төв | 3 дугаар хороо |
16 | Пассаж худалдааны төв | |
17 | Миний дэлгүүр | |
18 | Барс худалдааны төв | 3 дугаар хороо |
19 | Хар хорин худалдааны төв | 20 дугаар хороо |
20 | Барс-2 худалдааны төв | 20 дугаар хороо |
21 | Мишээл экспо худалдааны төв | 2 дугаар хороо |