Шинэ зеландын Окленд хотоос 90 километрийн зайтай далайн эрэг дээр амрагчид “амьсгалын лугшилттай аврага амьтан”-ыг олсон нь аврага том далайн мөөг байжээ.
Энэ тухай FoxNews телесуваг мэдээллэж байна. Нийгмийн сүлжээнд тавигдсан “мангас”-ын фото зургийг олон хүн үзэж сэтгэгдэлээ бичжээ. Тус амьтаны зургийг гэр бүлийн хоёр авсан бөгөөд тэд ”энэ амьтан төмбөлзөөд” байсан гэж ярьсан бөгөөд тэдэнд “энэ амьтны дотоод булчингууд агшаад” байх шиг санагджээ.
Гэвч шинжээчид маш богино хугацаанд бүгдийг тайлбарлажээ.
-Энэ “мангас” үсэрхэг цианит-дэлхий дээрх олдвороос хамгийн томд тооцогдох ажээ. Түүний хөмөрсөн тогоо мэт нөмрөгийн диаметр хоёр метр, харин тэмтэрүүлүүд нь 20 метр байлаа. Тэд Атлантын далайд болон Номхон тэнгисийн эрэг хавиар амьдардаг ажээ.
Ц.Пүрэвдорж