Энэ бол ханиад, мэнгэр, уушиг үрэвсэх үед цусны эргэлтийн гажуудал хийгээд бусад зовиур үзэгдлийг арилгах энгийн арга юм. Гар хөлөө халуун усанд зэрэг дүрвэл толгой өвдөлтийг намдааж, тайвшруулна. Энэ арга ус ашиглалттай холбоотой өвчнийг эмчлэхэд бас тустай.
Шаардагдах хэрэгсэл:
- 8-10 литрийн хувин буюу сав
- Хөнжил
- Хөвсгөр гар нүүрний алчуур
- Мөстэй хүйтэн жин
- Халуун устай сав
- Бие арчих спирт
- Термометр (Халуун хэмжигч)
- Өвчтөн сандал дээр суух юм уу, орондоо хэвтэнэ. Түүнийг нимгэн хөнжлөөр хучина.
- Хувиндаа 40 орчим хэмийн халуун ус хийнэ. Термометр байхгүй бол тохойгоо усанд хийж шалга. Ус хэт халуун байж болохгүй.
- Өвчтөн халуун усанд хөлөө дүрнэ. Толгой хүзүүн дээр нь хүйтэн жин тавина.
- Шаардлагатай бол халуун ус нэмж, усны хэмийг тохируулна. Гэхдээ 45 хэмээс хэтрүүлж болохгүй.
- Өвчтөний хөлс чийхарч буй эсэхийг үзээрэй. Хүйтэн жингээ байнга сольж байх хэрэгтэй.
- Энэ эмчилгээг 10 – 20 минут хийнэ. Уснас хөлийг нь гаргангуут усаар булхиж, хөвсгөр алчуураар сайн арчиж үр.
- Биеийг нь спиртээр арч.
- Өвчтөнийг нэг юм уу, хоёр цаг оронд нь хэвтүүлнэ. Энэ эмчилгээг орой хийлгэсэн бол тэр чигтээ унтаж болно.
- Анхаар! Захын судасны өвчин болон шижин өвчтэй хүн эмчтэй зөвшөөрөлгүйгээр энэ эмчилгээг хийж болохгүй. Хөлдсөн хөл гарыг халуун усанд дүрж болохгүй.