УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ байгальд ээлтэй эко машин авчээ. Тэрбээр энэ тухайд “Моннис моторс компани хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй, ашиглалтын зардал бага цахилгаан Nissan Leaf автомашин оруулж ирсэн байна. Би энэ сайхан санаачилгыг дэмжиж Ниссан төвөөс цахилгаан Nissan Leaf машин авлаа” гэв.
Зам тээврийн яамнаас өгсөн мэдээллээр, 2018 оны долоодугаар сарын 6-ны байдлаар манай улсын хэмжээнд хосолсон хөдөлгүүртэй 140,824, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 108 автомашин байгаа аж.