Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи авардс-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.“Академи авардс” кино наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр 9 настай Ц.Мичидмаа охин хүртлээ.
Тэрбээр “Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш манай кино группийн хамт олны шагнал. Та бүхэн бүгдээрээ шилдэг нь шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Авьяаслаг охин Ц. Мичидмаа “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”,“Толбо”, “Хайр”,“Том 4 толгой”, “Бумеранг” “Үзэсгэлэнт 12 сар”, зэрэг уран сайхны кинонд тоглож байсан юм. Мөн өнгөрсөн онд Гүрж улсын Батути хотноо болсон дэлхийн бяцхан мисс “Best princess of the world-2017” тэмцээний титмийн эзнээр тодорч байсан билээ.