Энэтхэг улс 2022 онд өөрийн сансарын төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг ОХУ-аас хүслээ. Энэ тухай ОХУ-ын орлогч сайд Юрий Борисов мэдэгдсэн байна. Түүний хэлсэнээр Энэтхэгийн тал өөрсдийн сансрын хөлөг хөөргөх программын хэрэгжилтэнд хамтран ажиллахыг хүсчээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын явцад Энэтхэгт С-400 «Триумф» пуужингийн системийн таван зенитийн хороог нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний нийлбэр $5 тэрбум гаруй юм.
Ц.Пүрэвдорж