Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд 2 иргэн осолдсон тухай дуудлага өчигдөр 20:11 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 20:20 цагт очиход, 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч тус дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч 42 настай З /эрэгтэй/, 28 настай Б /эрэгтэй/ нар хүчилтөрөгчийн дутагдалд орж осолдсон байжээ.
Аврагчид 1 цаг 10 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.