НОБГ-ын алба хаагчид яаралтай дуудлагын дагуу тагтнаас унах гэж байсан хүнийг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр шөнө ирсэн байна.
Тухайн дуудлагын дагуу НОБГ-ын 7 алба хаагч хоёр автомашинтай 00:42 цагт очиж Төв аймгийн Лүн сумын харьяат, 42 настай Б гэгч эмэгтэйг авран цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.