УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гаргасан. Тэд 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын даргаас ёсзүй шаардаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байсан УИХ-ын гишүүд өнөөдөр Төрийн ордонд суулт зарлалаа. Тэд “М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй” хэмээн мэдэгдэж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна.