ЭХ нутагтаа ирэх түүний мөрөөдөл байсан болов уу…
“Баатарлаг” хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.
Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрт нь хүртэл багтдаг.
Эрэмгий морь байсан тухай олон хүн ам дамжин ярьдаг байсан аж. Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг.
1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур тулалдаанд жинхэнэ гайхамшгийг үзүүлдэг байжээ.
Өрнөдийн, эсхүл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн ярьдаг.
Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг богино хугацаанд нэг ч амралтгүй давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн гэдэг.
Дайны дараагаар Реклэст АНУ-ын баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байсан. Тэрээр Армийн Нил ягаан зүрхтэн цол, Эрэмгий цэргийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан.