Нэрт алиалагч, жүжигчин Латиф агсаны бага хүү жүжигчин Л.Нурбулан уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж, хагалгааны дараа өвчин нь хүндэрч Хятад улсын Бээжин хотод эмчлүүлэх нэн шаардлагатай болоод байгаа аж. Түүний эмчилгээний зардал 40-д сая төгрөг болно гэж эх сурвалж мэдээлжээ. Хамаатан садан ойр дотны хүмүүс нь чадлаараа туслаж, дэмжиж байгаа ч эмчилгээний зардлыг бүрэн цуглуулахад хүндрэл учраад байгаа тул ард иргэдээс тусламж хүссэн байна. Хэрэв та бүхэн Л.Нурбуланд туслахыг хүсвэл 99576305 дугаарт холбогдож, дансны дугаар болох бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.