Хүүхдийнхээ нэхсэн болгоныг авч өгөөд байх нь эргээд сөрөг үр дагавар авч ирж мэднэ. Өнгө алагласан тоглоом хүүхдийн нүдийг татаж, сонирхлыг төрүүлдэг. Тиймээс гарт дайралдсан болгоноо авна гэж уйлагнах нь бий. Мөн үнэ хямд бол гялс аваад өгчихье гэж бодох эцэг, эхчүүд ч олон байдаг. Гэвч доорх тохиолдол хүүхдийн тоглоом охинд сөргөөр нөлөөлж, нүүрэнд нь харшил өгчээ. Хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй тоглоомнуудаас татгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох цаг болжээ. Дэлхийн улс орнууд сэрэмжлүүлээд эхэллээ. Энэ сэрэмжлүүлэгт бид ч нэгдэх хэрэгтэй.