Эрчүүд бид ч амар улс даа. Хонхны баяраар авсан хослолоо угааж индүүдээд шинэ жилийн баяртаа өмсөхөөр бэлтгэж байгаа биз. Зарлага бага шүү дээ, яадаг юм. Үсээ сайхан засуулаад шинэ цамц, эсвэл зангиа авчихсан байхад л өнгө ороод л явчихна. Гэхдээ зарим алдаанууд харагддаг шүү. Хэт багадсан, эсвэл хэт томдсон хослол тийм зохимжтой биш. Тэгэхээр доорх зургуудыг ажиглаад өөрт хэрэгтэйг нь хэрэгжүүлээрэй.