08:45 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл орчимд агаарын чанарын индекс 27 буюу “цэвэр” гэж агаар апп үзүүлж байна.
Гэтэл яг хэмжилт хийдэг цэг дээр нь ирээд, Egg2 төхөөрөмжөөр хэмжиж үзэхэд агаарын чанарын индекс 477 буюу “аюултай” байна!
Мөн PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 462 буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дээд хэмжээнээс 18 дахин их байна!
Улаанбаатарын Агаар хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэсэн үг.
Эх сурвалж: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв (MCIJ)