“… Бид алхаж яваад нэг ийм гайхамшигтай үзэгдэлтэй таарлаа. Ямар учиртайг нь мэдмээр байна. 2018-12-08 12цаг 15минутанд. Үзэгдэл маань Америкийн Калифорниа мужид орших дэлхийн энергийн долоон төвүүдийн нэг ШАСТА ХАЙРХАНЫ хажууд байдаг Black Butte хайрханд бид алхалт хийж яваад таарсан юм аа.” гэж Номадик хайкинг клубын залуучууд цахим хуудаснаа бичжээ.