Энэ мундаг хүүхдүүдийг хар даа. Сурагчид нэгдэн орон гэргүй иргэдэд “Өргөө цагаан гэр” бэлэглэлээ. Улсын гуравдугаар сургуулийн сурагчид шинэ жилийн баярыг тэмдэглэхээс татгалзаж, ” Амьдралд өнгө нэмьe” хандивын аян өрнүүлжээ. Улмаар сургуулийнхаа хоёр сурагчийн гэр бүлд бүрэн дулаалгатай гэр бэлэглэсэн байна. Мөн буйдан, гал тогооны хэрэгсэл зэрэг тавилга болон өвлийн түлшийг өгчээ. Мундаг хүүхдүүд юм аа. Сэтгэл байхад заавал төсөв хөрөнгө хэрэггүй гэдгийг хүүхдүүдийн үйлдэл, төсөв захиран зарцуулагчдад харуулсан байх.