Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр өнгөрөгч долоо хоногт цагдаагийн албан хаагчид “Үлэг гүрвэлийн яс зарна” гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгахад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг бусдад зарах гэж байсныг тогтоон шалгаж эхэлсэн байна гэх мэдээллийг өглөө.