Хятадуудын 2016 онд 2сая ам.доллароор Шиан хотдоо барьсан 100м өндөртэй агаар цэвэршүүлэгч цамхаг босгосон. Энэ цамхаг нь 10км2 талбайд агаарыг цэвэршүүлж , секундэд 100м3 цэвэр агаар гаргадаг байна. Шиан хотын агаарын бохирдлын индексийг 19% аар бууруулж чадсан тул одоо 30км2 талбайд агаар цэвэршүүлдэг илүү том цамхгуудаа томоохон хотууддаа олноор барихаар төлөвлөсөн байна.
Ээжүүдийг хүүхдүүдтэй нь хамт амралтанд тав хонуулахад найман тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөг Засгийн газар танилцуулсан ч олон нийт дургүйцсэн учраас цуцалж байсан. Тэгвэл энэ мөнгөөр Шиан хотын агаарыг цэвэршүүлж байгаа цамхагаас нэгийг аваад хотынхоо дунд байршуулчихвал ямар вэ?