Үд дундын нар шиг дөч хүрсэн насанд
Үр хүүхэд өсөж амьдрал тогтох цагт
Энэхэн биеэ нэг эргэж харахад
Эргээд явсан мөрөө нэг санахад
Төрөхийн тоолонгоор эвдэрсэн бие
Өсгөхийн тоолонгоор зүтгэсэн нуруу
Залуу цагийн мөрөөдлөөс үлдсэн
Зураг дурсамж л зөндөө үлдэж дээ
Амрах чөлөөгүй амьдралын тойрогт
Ахиад би чинь яах естой билээ гэж
Ээж нэр эхнэр ажилаа түрхэн гээж хэсэгхэн мартаж
Өөрийн биеэ гоодох чөлөө
Өнгөтэй сайхныг эдлэх эрхийг
Зөвхөн өөртөө гаргая гэвч
Хүүхэд хэзээ том болдоггүй Хүний амьдралд чөлөө гардаггүй
Ээж хэзээ ч амардаггүй
Эхнэрт хэзээ ч зав байдаггүй
Эргэлдсээр л хөвөрсөөр он цаг
Энэ биеийг минь залуу насыг минь
Зөөгөөд дуусдаг элээгээд бардаг юм байна
Охиныхоо цэцэг шиг гоо төрхөөс
Орь залуухан төрхөө харж
Хүүгийн цогтой харцнаас
Хүрч чадаагүй мөрөөдлөө мэдэрч
Сэтгэл минь дүүрч
Гэр минь дулаацаж
Бодол минь ханаж
Зүрх минь баярладаг юм байна
Унжсан харвин үрчлээтсэн зовхи
Шингэрсэн үс жижгэрсэн нуруугаа
Тордох цаг болжээ толиотой наслая даа
Үеийн бүсгүйн гоелыг ажия
Өөрийн биеэ чангахан байлгая
Дордоод арчилвал цэцэг сэргэдэг
Домноод хайрлавал нуруу тэнийдэг
Ханийхаа харцыг гэрэлттэл асья
Хамтдаа биендээ ахин дурлая
Үд хэвийнх дөчин насанд
Амьдрал дөнгөж эхэлж байна
Үр хүүхэд өсөх цаг
Ахиад би цэцэглэх гэж байна.
Р. Отгонцэцэг