НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ӨӨРЧЛӨН ТОГТООЛОО.
Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн 1 км тутамд 1000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоосныг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу мэдэгдэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар