Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлээд удаагүй байгаа. Өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах ес дэх хагалгаагаа амжилттай хийж дуусгажээ. Энэ удаагийн мэс засал өглөө эхэлж 17 цаг гаран үргэлжилж 02.00 цагт дууссан байна. Мэс засал хийгдээд удаагүй байгаа учир өвчтөний талаар мэдээлэл өгөхөд арай эрт байгааг ХСҮТ-өөс мэдэгдлээ.
Энэ удаагийн мэс засалд Эрхүүгийн хавдрын төвийн эмч нар туршлага судлахаар ирж оролцсоныг Эрүүл мэндийн сайд онцоллоо.