АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж магадгүй хэмээн үзэж, нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар түүнийг батлан даалтаар сулласан байна. Учир нь С.Баярцогтын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн шүүгчид батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг хүлээн авч өчигдөр орой батлан даалтаар суллажээ.