АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абэг энэ жилийн Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.
Харин Ш.Абэ энэ шагналд Д.Трампыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг www.theguardian.com сайт дамжууллаа. Ш.Абэ “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг зогсооход АНУ олон улсыг тэргүүлэн оролцож, амжилттай ажилласаныг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японы Ерөнхий сайд Ш.Абэг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэхдээ “АНУ-БНАСАУ хооронд албан ёсны хэлэлцээр хийх үед Ш.Абе маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний байгуулсан гавьяаг хэн ч мартах учиргүй” гэж байсан юм.