Номхойн далайн хаягдлын арлаас Солонгос хаягдал анх удаагаа гарч иржээ. Номхон далайн хаягдлын арал гэж сонсож байсан уу? Далайд хаягдсан хог хаягдлууд нэгэн цэгт цугларсанаас Солонгосын газар нутгаас 7 дахин том хог хаягдал үүсч арлын хэмжээнд хүрсэн тул хаягдлын арал гэж нэрлэдэг.
KBS мэдээллийн хөтөлбөрөөр эдгээр хог хаягдлын дунд Солонгосоор бичсэн хог хаягдал гарч ирсэн тухай дурьдсан байна. 10000 км зайтай орших хог хаягдлын арлаас Солонгос бичигтэй хог олдсон нь анхны тохиолдол гэнэ.
Анх уг арал нь 1997 онд нээгдсэн бөгөөд цагийн аясаар Солонгосын газар нутгаас 7 дахин томорч нийт хэмжээ нь 80 мянган тонн орчим болсон гэж тооцоолж байгаа аж. Үүнээс 80 орчим хувь нь пластик хуванцар хаягдалд ордог байна.