Нэг булган дээлэнд дунджаар 50-55 булганы арьс ордог. Байгаль дээрх амьтны хүйсийн харьцаа 1:1 гэж үзвэл 25 ширхэг эр, 25 ширхэг эм булганы арьс нэг дээлэнд шаардлагатай.
Нэг эм булга 2-4 зулзага төрүүлдэг байна.
Хэрвээ эм булга агнагдах юм бол түүний ард зулзаганууд нь хэзээ ч ирэхгүй эхийгээ хүлээн үүрэндээ өлбөрч үхнэ. Өөрөөр хэлбэл нэг л дээлэнд 50 амь үрэгдэж, тэдний ард хэчнээн зулзага үхэж буйг хэлэхэд бэрх.
Бас булганы үсний сорыг буулгахгүйн тулд амьдаар нь арьсыг хуулдаг учраас арьсаа хуулуулж дуустал амь тавилгүй, тарчилсаар байдаг гэнэ.
Байгалийн хууль болохоор тэдэнд хүнээс гадна дайсан олон, гэвч хүний шунал хүслээс болж энэ амьтад олноороо үрэгдэж байна.
Зургийг baikalsp.ru